Монголын багууд Харбины мөсөн урлалын наадамд эхний гуравт багтав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-08 21:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн мөсөн урлалын алдарт гурвын нэг Харбины наадам (Harbin Ice and Snow Festival) өчигдөр нээлтээ хийсэн байна. Энэхүү тэмцээнд Монголын мөсөн урлаачид оролцож байна.  

Харбины наадмын хүрээнд, Олон улсын мөсөн урлалын 34 дэх удаагийн тэмцээний эхний ангиллын дүн гарахад Монгол Улсын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ. Энэхүү уламжлалт тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг манай урлаачид дараагийн тэмцээнүүдэд ч амжилттай оролцох зорилго тавьж байна.

Ташрамд дурдахад, дэлхийн мөсөн урлалын нөгөө хоёр  алдартай наадам нь АНУ-ын Аляска, Канадын Оттавад болдог ажээ.


Холбоотой мэдээ