Өлгий хотод 12 айлын орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-07 16:27:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэн С.Алгадай хувийн хөрөнгөөрөө Өлгий хотод 12 айлын орон сууц барьж, энэ сарын 6-ны өдөр нээлтийг нь хийлээ.

Тус “Alau apartment” орон сууц нь таван давхартай, гурван корпусоос бүрдэнэ. Доод давхар нь үйлчилгээний зориулалттай аж.

"Барилгын ажил 2019 оны зургадугаар сараас эхэлсэн. Өнгөрсөн сарын 16-ны өдөр улсын комисс ажиллаж, барилгыг ашиглалтад өгөхийг зөвшөөрсөн байгаа. Орон сууцыг ашиглалтад оруулахын тулд хоёр тэрбум төгрөг зарцуулав. Барилгын ажлыг орон нутгийн "Көктас" компани гүйцэтгэсэн" хэмээн бизнес эрхлэгч иргэн С.Алгадай хэллээ.  

Холбоотой мэдээ