Нефтийн үнэ 70 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-07 11:53:23

НЬЮ-ЙОРК. /АР/. Даваа гарагийн өглөө “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.5 хувиар өсөж нэг торх нь 70.74 ам.доллар болсон байна. Ойрхи Дорнодын байдал хурцадсантай холбоотойгоор нефтийн үнэ баасан гарагаас хойш өсөж байгаа тухай “Business Insider” цахим хуудас мэдээлжээ.


“WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ мөн өссөн байна. АНУ-ын Зүүн эргийн цагаар нэгдүгээр сарын 6-ны өглөөний мэдээллээр “WTI" буюу Техасын хөнгөн нефтийн ханш 1.2 хувиар өсөж, нэг торх нь 63.97 ам.долларт хүрчээ. Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын "Аль-Кудс" тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулеймани АНУ-ын Зэвсэгт хүчний цохилтын улмаас амиа алдсан тухай мэдээлсний дараа нефтийн үнэ өсөж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ