Малчдад үзүүлэх тусламж үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-20 17:37:57

Дөрөвдүгээр сарын 15-нд  Дорноговь аймгийн Улаан загалмайн хороо,  “Каритас Чех Репаблик” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл цас зудад нэрвэгдсэн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын малчдад Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэсэн.

Ажлын хэсгийнхэн Алтанширээ, Дэлгэрэх сумын 178 айлд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол удахгүй Айраг, Даланжаргалан, Иххэт сумын 260 айлд тусламжийн барааг хүргэхээр бэлтгэл ажлаа базааж байна.

Үүнээс гадна Монголын Улаанзагалмайн  хорооноос зудтай байсан Дорноговь аймгийн долоон сумын 100 өрх айлд 192 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Энэ тусламжийг  тодорхой шалгуураар олгох бөгөөд өмнө нь хүмүүнлэгийн  тусламж аваагүй, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон зудад нийт малынхаа 10-аас дээш хувииг алдсан малчин өрхөд олгох   аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ