Шинэ оны анхны нар харах аялалд 600 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-02 00:22:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол, соёл урлагийн газраас жил бүр шинэ оны анхны нар харах аялал “Талын наран” үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 2020 оны анхны нар харах тус үйл ажиллагаанд 600 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс сумо, уурга шүүрэх, үндэсний хос дээлтэн, буухиа зэрэг олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Цагдаагийн газрын хамт олон бусдыгаа хошуучлав. 

Холбоотой мэдээ