Хөвсгөл аймгийн ЗДТГ ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-30 21:13:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны (ISO 9001:2015) (MNS ISO 9001-2016) стандартыг нэвтрүүлэх” зорилт дэвшүүлсэн байна.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ  ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэн “Төрийн үйлчилгээ”-дээ стандартын шаардлага хангаж, батламжийн "Гэрчилгээ"-г өнөөдөр Төрийн ордонд аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авчээ.

Тус стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын  сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэнэ. ЗДТГ чанарын  менежментийн тогтолцооны олон улсын стандартыг (ISO 9001:2015) (MNS ISO 9001-2016) нэвтрүүлэхэд "Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан бөгөөд “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан ажээ.

 

 

Холбоотой мэдээ