Италийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-20 13:41:29

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр тусгай үүргийн нислэгээр Улаанбаатарт хүрэлцэн ирэх бөгөөд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлэх юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ