Ногоон байгууламжтай байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-30 16:31:35

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйлчилгээний ажилтнуудтай уулзалт хийв. 

Уулзалтын үеэр орон нутагт 2019 онд хэрэгжүүлсэн томоохон ажил, түүний үр дүнгийн талаар албаныхан танилцуулж, харилцан санал солилцов.

Энэ үеэр гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжтай байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх, ахмад оёдолчдын зүгээс охид, бүсгүйчүүдэд монгол, европ загварын оёдол эсгүүрийн сургалт үнэ төлбөргүй зохион байгуулах зэрэг санал уламжиллаа.

Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ