Брюс Лигийн охин Хятадын түргэн хоолны сүлжээг шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /BBC/. Тулааны урлагийн мастер Брюс Лигийн зургийг зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн Хятадын алдартай түргэн хоолны сүлжээнүүдийн нэг болох “Real Kungfu”-г нэгэн компани шүүхэд өгсөн байна.
Брюс Лигийн охин Шэннон Лигийн “Bruce Lee Enterprises” компани тулааны урлагийн мастерын зургийг нэн даруй буулгаж, 30 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг “Real Kungfu” түргэн хоолны сүлжээнээс шаарджээ.
“Real
Kungfu” зоогийн газрын мэдээлснээр, уг
логог ашиглах зөвшөөрлийг орон нутгийн эрх баригчдаас авсан бөгөөд үүнийг аль
хэдийн 15 жилийн турш ашигласан ажээ. “Bruce Lee Enterprises”, “Real Kungfu”-гийн дунд маргаан үүсгэсэн зурганд Брюс Лиг шар
цамцтайгаа өрөлт авснаар дүрсэлжээ.
Гуанжоуд төвтэй “Real
Kungfu” түргэн хоолны сүлжээ 1990
онд байгуулагдсан бөгөөд Хятад даяар 600 орчим салбартай юм. Харин “Bruce
Lee Enterprises” компанийн хувьд
тулааны урлагийн мастерын зургийг ашиглах зөвшөөрлийн асуудлыг хариуцдаг байна.
Холбоотой мэдээ

