Хөвсгөлийн залуус өргөөтэй болно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-30 11:11:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдаж энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, ирэх жил хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцлаа.

Энэ үеэр 2020 онд аймагтаа "Залуусын өргөө"-тэй болох ажлыг эхлүүлэхээс гадна залуучуудын өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, санаачилга, манлайллыг дээшлүүлэх, хамтын үйл ажиллагааг уялдуулах, залуучуудын гадаад хэлний мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлэх, эрүүл орчин, амьдралын чанарыг дэмжихэд чиглэсэн ажил, үйлчилгээг хэрэгжүүлж ажиллахаар болов.

Мөн ирэх оны 1-р сард сумын салбар зөвлөлийн гишүүд, төр, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийг хамруулан залуучуудын аймгийн чуулган, зөвлөлдөх уулзалтыг хийж залуучуудын аймгийн дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ