Спортын салбарын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-26 15:54:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2017 оноос эхлэн “Спортын аварга” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулсан спортын тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулах, салбарын шилдгүүдийг тодруулах зорилгоор “Мөнгөн арслан-2019ёслолын үйл ажиллагаа зохион байгуулав.

Энэ онд Ховд аймгийн 500 гаруй тамирчин 23 спортын төрлөөр улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 360 орчим медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Үүнээс амжилтын чансаагаараа манлайлсан баг, тамирчдыг “Мөнгөн арслан-2019” цомоор шагнаж урамшууллаа.

Шилдэг спорт хамтлаг”-аар Жаргалант сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн спорт хамтлаг

Шилдэг биеийн тамирын багш-аар Жаргалант сумын ерөнхий боловсролын Зургаадугаар сургуулийн багш А.Энхтөр

Шилдэг спортын клуб”-аар Таеквондогийн “Сүлд Алдар” клуб

Шилдэг спортын холбоо”-гоор Гар бөмбөг болон Үндэсний бөхийн холбоо

Шилдэг амжилтын эзэд-ээр Гар бөмбөгийн идэрчүүдийн шигшээ багийн эмэгтэй баг тамирчид

Шилдэг дасгалжуулагч”-аар Биеийн тамир, спортын газрын Жүдо бөхийн дасгалжуулагч Н.Ганхуяг

Шилдэг эмэгтэй тамирчинаар Г.Номинзул, И.Энхмаа

Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Б.Дэлгэрмөрөн, н.Батзолбоо

Шилдгийн шилдэг тамирчин”-аар Г.Батзориг шалгарч шагналаа гардан авлаа.

Мөн нэр бүхий тамирчин, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар шагнаж, спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ