Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-25 16:26:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БСУГ, Сайнцагаан сумын сургуулиуд хамтран аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилж, сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Эрдмийн далай цогцолбор I сургууль, Говийн ирээдүй цогцолбор II сургууль, Хүмүүнлэг III сургууль, Цэгц билэг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай IV сургууль, Мандал сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид хамрагдаж, “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвлшүүлэх үндэсний хөтөлбөр”, Эх оронч үзэл ба үндэсний бахархал, Эртний монгол цэрэг, ХХ зууны монгол цэрэг, XXI зууны монгол цэрэг, Энхийг дэмжих ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэдлэгтэй болжээ.

Сургалтыг ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, Цэргийн штабын Олон нийттэй харилцах, сургалтын офицер дэд хурандаа Ц.Баттулга нар удирдан явуулсан байна.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаал 12 дугаар сарын 6-нд гарч, яамны харьяа байгууллагууд орон нутагт ийнхүү хамтран ажиллажээ.   

Холбоотой мэдээ