“Улаанбаатар ММС Энержи” баг Манила багийг 20:2-оор хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-21 12:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д 12 дугаар сарын 20-22-нд болох 3х3 сагсан бөмбөгийн “Sina Elite League Final” тэмцээний эхний өдөр “Улаанбаатар ММС Энержи” баг Манила багийг 20:2-оор илүүрхэн хожлоо.


Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж буй тус тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” багаас ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нарын тамирчин дасгалжуулагч С.Тулгын хамт оролцож байна.


“Sina Elite League” нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татсан лиг гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү лигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очсон бөгөөд Австрали, БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Нидерланд, Филиппин, ОХУ, Серби, Словен, БНСУ, Тайвань, АНУ-ын багууд багтжээ.

Холбоотой мэдээ