Чөлөөт бөхийн "Токио-2020” олимпын эрх олгох тэмцээн урд хөршид болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-21 12:17:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд эрх олгох Азийн бүсийн тэмцээн 2020 оны гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.


Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын “KD Jadhav” спорт цогцолборт 2020 оны хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэтхэг улсын хувьд ийнхүү насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг өөрийн эх орондоо зургаа дахь удаагаа хүлээн авах гэж байгаа аж.

Холбоотой мэдээ