Нүүрс боловсруулах үйлдвэрийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 18:50:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянтээгийн нүүрсний уурхайд нүүрс боловсруулах үйлдвэрийг барьж байна.

Нүүрсийг коксжуулж, бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх нээлттэй тендерийг энэ оны 5 сард зарласан бөгөөд “Баялаг-Эрдэнэ цом” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ажиллаж байгаа юм. Үйлдвэрийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор цагт 20-30 тонн сайжруулсан бүрэн шаталттай түлш үйлдвэрлэж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

Баянтээгийн нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны дэргэд Нүүрс борлуулах цэг байгуулахаар газрын асуудлыг шийдвэрлээд байгаа аж. Мөн “Хөх нүүрс” ХХК-иар дамжуулан 500 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлэх гэрээ хийжээ.

Холбоотой мэдээ