Хулгайн гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-18 15:19:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны хулгайн гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжирчээ.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулахад өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хулгайн 103 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ жил 54 болж буурсан дүн мэдээтэй байна.

Тодруулбал, малын хулгайн гэмт хэрэг өсч, орон байрны хулгай өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буурч, хулгайн гэмт хэрэг илрүүлэлт 45,2 хувь, орон байрны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29,3 хувьтай байна.  

Дундговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг хулгайн гэмт хэргийг илрүүлэхийн тулд ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албатай хамтран ажилласнаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгааг тус тасгийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбилэг онцоллоо.

Ийнхүү хамтран ажилласнаар Дундговь аймагт гарсан 500 гаруй жилийн түүхтэй есөн эрдэнийн Жадамба судрын хулгай болон хэд хэдэн хулгайн хэргийг ийнхүү илрүүлж чаджээ.

Хөдөө орон нутагт гарч байгаа хулгайн гэмт хэргийг ихэвчлэн явуулын хүмүүс үйлдэж, хулгайлсан эд зүйлсээ Улаанбаатарт авч ирж зарж, борлуулдаг учраас ингэж хамтран ажиллах нь хулгайн гэмт хэргийг бууруулахад нөлөөлж чаджээ. 

Холбоотой мэдээ