Сүүлийн 10 жилд хамгийн их татсан программуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-18 12:22:51

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Калифорни муж улсын Сан Франциско хотод төвтэй, апплейкшны зах зээлийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “App Annie” компанийн шинжээчид сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их татсан гар утасны программуудын жагсаалтыг гаргажээ.


Уг жагсаалтын эхний дөрөвт "Facebook", "Facebook Messenger", "WhatsApp" болон "Instagram" гэсэн программууд бичигдсэн бол тавдугаар байрыг "Snapchat" эзэлжээ. Жагсаалтын эхний аравт эдгээр программаас гадна "Skype", "YouTube", "Twitter"-ийг оруулаад Америкийн компаниудын найман программ, Хятадын хоёр компанийн программ болох "TikTok" болон "UC Browser" багтсан байна.  


Харин "Netflix", "Tinder", "Pandora Music" программууд гар утасны платформ дээр хамгийн их ашиг олжээ. Хамгийн алдартай тоглоомуудын жагсаалтын нэгдүгээрт, Данийн "Kiloo" компанийн бүтээсэн "Subway Surfers" тоглоом бичигдсэн байна. Мэргэжилтнүүд энэ амжилтыг Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд асар их алдаршсантай холбон тайлбарлажээ. Уг жагсаалтын эхний тавд "Candy Crush Saga", "My Talking Tom", "Temple Run 2" болон" Clash of Clans" тоглоом орсон байна. Сүүлийнх нь хамгийн их ашиг орлого олсон гар утасны тоглоом болжээ.


 

Холбоотой мэдээ