Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-18 06:53:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 18-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигмдол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ