Олимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-17 11:37:18

МОСКВА. /TASS/. “Токио-2020” олимпын наадмын нээлт болон хаалтын ёслол болох цэнгэлдэх хүрээлэнг даваа гарагт нээлээ гэж Олон улсын олимпын хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил албан ёсоор дуусаж, олимпын дэвжээний нээлтийн ёслолд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо оролцжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 1964 оны Олимпын наадмын гол дэвжээ байсан бөгөөд ирэх онд болох олимпын наадамд зориулан засвар хийсний дараа 68 мянган үзэгчийн багтаамжтай болжээ. Энэ цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөг болон хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.


Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нээс 8 дугаар сарын 9-нд Токио хотод болох юм. 

Холбоотой мэдээ