Казахстан улсын Тусгаар тогтнолын өдөр тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 13:00:02

АЛМА-АТА. /РИА Новости/. Бүгд Найрамдах Казахстан Улс өнөөдөр тусгаар тогтнолын 28 жилийн ойгоо тэмдэглэж байна.


Үндэсний баяр наадамд тооцогддог ганц баяр нь Казахстанд Тусгаар тогтнолын өдөр байдаг бөгөөд баярын үеэр буюу энэ сарын 16, 17-нд оршин суугчид бүх нийтээр амрах аж.


Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1991 оны 12 дугаар сарын 16-нд “Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тусгаар тогтнолын тухай” Үндсэн хуульд гарын үсэг зуржээ. Н.Назарбаев тухайн оныхоо 12 дугаар сарын 1-нд бүх ардын анхны санал хураалтаар ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож байжээ. “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улсын нэрийг өөрчлөх тухай” хуульд тэрбээр 12 дугаар сарын 10-нд гарын үсэг зурсан байна. 


Нурсултан Назарбаев энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, Үндсэн хуулийн дагуу төрийн жолоог дээд танхимын дарга Касым-Жомарт Токаевт шилжүүлэн өгсөн юм. Үүний дараа Токаев ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан билээ.

Холбоотой мэдээ