Банкны салбарын ажиллагсдын дунд илтгэлийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-14 13:14:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас  тус аймгийн банкны салбарын ажиллагсдын дунд “Хариуцлагатай харилцагчийг төлөвшүүлэхэд банкир миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.


Уралдааныг “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд хоёр үе шаттайгаар зохиожээ. Уралдаанд нийт найман илтгэл ирсэнээс тэргүүн байрт ХААН банкны Харилцааны менежер Б.Санчирмаа, дэд байрт ХААН банкны Баяншанд тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтан Л.Хорлоо нар шалгарч, мөнгөн шагнал өргөмжлөлийн эзэн боллоо.

Банкны харилцагч, санхүүгийн хэрэглэгчдэд эрх, үүргийг нь таниулах, сурталчлах, хариуцлагатай харилцагчийг төлөвшүүлэхэд банкны ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, шинэлэг чиг хандлагын талаар мэдлэг хуваалцах, түгээн дэлгэрүүлэхээр дээрх уралдааныг зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ