“Nokia” компани “5G” сүлжээг хөгжүүлэхэд Японы компаниудтай хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-13 09:29:18
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Хэрэглэгчдийн дунд харилцаа холбооны дараагийн үеийн “5G” сүлжээг нэвтрүүлэхэд Японы таван компанитай хамтарч ажиллана гэж “Nokia” компани лхагва гарагт мэдэгджээ.


Финляндын харилцаа холбооны тэргүүлэгч “Nokia” компани Японы гол түнш болох компьютерын систем үйлдвэрлэгч “NS Solutions” болон харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Hitachi Kokusai Electric” компаниудтай хамтран харилцаа холбооны хамгийн хурдан сүлжээ бий болгох аж.


Японы засгийн газар энэ сарын сүүлээр “5G” сүлжээний тусгай зөвшөөрөл олгох компаниудын өргөдлийг авч эхлэхтэй холбогдуулан мэдээллийн төвийн оператор “Equinix”, харилцаа холбооны “Internet Initiative Japan”, худалдааны “Marubeni” зэрэг компаниуд мөн “Nokia” компанитай хамтарч ажиллахаар болжээ.


Хөдөлмөрийн хомсдол үүсч байгаа энэ үед хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд  “5G” сүлжээг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй холбохыг зорьж байгаа үйлдвэрлэгч нарт одоогийн “4G” сүлжээнээс 100 дахин өндөр хурдаар мэдээлэл дамжуулах “5G” сүлжээний хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ