Үндэсний лигийн хоёр тоглолт болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-12 15:34:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн хоёр тоглолт явагдлаа Үндэсний лигийн хоёр тоглолт лхагва гарагт /2019.12.11/ МҮЭСТО-д болж, эхний тоглолтод дэд хэсгийг тэргүүлэгч Хэнтий болон лигийн хамгийн залуу Улаанбаатар багууд өрсөлдөж Хэнтийн баг дэд хэсэгт хожигдолгүй үлдэж чадав.


Тоглолтын эхний үеийг Улаанбаатар багийн залуус 32:11-ээр гайхалтай дуусгасан ч туршлага, ур чадвар жигдэрсэн Хэнтий ЭБЭГ багийн залуус II болон III үед оноог гурван онооны зөрөөтэй болгон ойртуулж, шийдвэрлэх үед илүү тоглосноор 85:77-гоор хожлоо. Тус тоглолтод Н.Шижирбат 35 оноо авч онцгойрлоо. Ийнхүү Хэнтий ЭБЭГ баг улирлыг дөрөв дараалсан хожлоор эхлүүлж хүснэгтийг тэргүүлсээр байна


Ховд Шонхорууд хүснэгтийн IV байрт бичигдлээ


Үндэсний лигийн тэргүүн хэсэгт адил нэг хожилтой байсан Баянхонгор Мазаалай болон Ховд Шонхорууд багуудын хооронд Үндэсний лигийн ээлжит тоглолт боллоо. Тоглолтын эхний оноог Баянхонгорын баг авсан ч тэрнээс хойш Ховд Шонхорууд онооны илүүтэй явсаар 107:100-гаар хожлоо. Ийнхүү Ховд Шонхорууд улирлын хоёр дахь хожлоо авч хүснэгтийн IV байрт дэвшсэн бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил дөрвөн хожигдолтой болов. Тус тоглолтод Баянхонгор Мазаалай багийн лигеонер тоглогч Маркус Хэммондс 41 оноог авч өөрийн болон Үндэсний лигийн энэ улирлын хамгийн өндөр оноог авлаа. Харин хожил авсан Ховд багаас Б.Эрхэс болон Г.Цэнгүүнбаяр нар 20-иос дээш оноог  авсан юм.

Холбоотой мэдээ