"Хөдөөгийн тээвэр", "Материалимпекс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 11-нд I, II, III
ангиллын 27 ХК-ийн 69.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 273.422 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Хөдөөгийн тээвэр" (HUT+15.00%) болон
"Материалимпекс" ХК (MIE+14.39%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс
Девелопмент Корпорэйшн" (ERDN-2.81%) болон "Улсын их
дэлгүүр" ХК (UID-2.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар өсөж, 18982.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.587.807.352.970.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.