Д.Трампын хэлсэн үгийг айж буйн шинж гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-10 13:23:23

ПЁНЬЯН. /KCNA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны тухай өмнө нь хийсэн мэдэгдэл түүний эмээж байгааг харуулж байна хэмээн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ли Су Ён мэдэгджээ.


“Д.Трампын өмнө нь хийсэн мэдэгдэл эхний удаад сүрдүүлэг шиг сонсогдож байгаа хэдий ч сэтгэл зүйн үүднээс тэрбээр эмээж байгаагийн шинж юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Ким Жөн Унд хандан өдөөн хатгасан мэдэгдэл хийхээ зогсоохыг Ли Су Ён АНУ-ын Төрийн тэргүүнд уриалсан байна.

Холбоотой мэдээ