Дөрөвдүгээр сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-19 09:03:30

10.00 цагт МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөөнд болно.

10.30 цагт Гааль, татварын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах журмыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар батлах үйл ажиллагаа ГТЕГ-ын байрны 7 давхрын хурлын танхимд болно.

11.00 цагт Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар Элчин сайдын яамны байранд мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХАХНХЯ-нд Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн талаар С.Эрдэнэ сайд мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮХАҮТ-д Үндэсний үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ БНСУ-д экспортлох боломжийг нээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ, “Скай хайпермаркет” компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт МҮХАҮТ-д "Азийн хаалга" үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Шинэ үеийн оюутан залууст зориулсан, дэлхийд алдартай "Cosmostudent" сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа "Отгонтэнгэр" Их сургуульд болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”д “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөх эмнэлэгийн санхүүжилтийн 1,9 тэрбум төгрөг ЭМСЯ-ны дансанд орсонтой холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно.

14.00 цагт БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүрт 2000-3000 доллар буюу 6 сая төгрөгийн тэтгэлэг гардуулах ажиллагаа  УДЭТ-т болно.

14.30 цагт БНЭУ-ын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх нээлтийн ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Г” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

11.00 цагт “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар үндэслэлгүй болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр мэдээлэл хийнэ..

Холбоотой мэдээ