Д.Трамп: АНУ-ын эсрэг дайсагнасан ажиллагаа явуулбал бүхнийг алдана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 11:48:55

ТОКИО. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын эсрэг дайсагнасан ажиллагаа явуулбал бүх зүйлийг алдана гэдийг ойлгож байгаа учир ийм алхам хийхгүй гэж бодож байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Ким Жөн Ун маш ухаантай. Хэрвээ тэрбээр дайсагнасан үйл ажиллагаа явуулбал бүхнийг алдах болно. Ким Жөн Уны удирдлага дор БНАСАУ-д эдийн засгийн гайхалтай нөөц бололцоо байгаа хэдий ч амласнаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ёстой” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Трамп өнгөрсөн бямба гарагт илэрхийлсэн юм. Түүнчлэн Ким Жөн Унтай маш сайн харилцаатай байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ