Хонконгт болсон жагсаалд 800 мянга орчим хүн оролцсон тухай мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 10:27:35

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр өнгөрсөн ням гарагт Хонконгт явуулсан эсэргүүцлийн жагсаал цуглаанд 800 мянга орчим хүн оролцжээ. Уг жагсаалыг зохион байгуулагч “Хүний эрхийн төлөөх иргэний фронт”-ын зохицуулагч Жимми Шум ийнхүү тооцоолжээ. Харин цагдаа нар мэдэгдэхдээ жагсаалд цуглаанд 183 мянга орчим хүн оролцсон гэжээ.


Жагсагчид Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс зөвшөөрөл олгосон чиглэлийн дагуу бизнесийн төвийг чиглэн жагсаал цуглаан хийжээ. Жагсаал цуглааны үеэр идэвхтнүүд нулимс асгаруулагч хийг зогсоож, эрх чөлөө ба ардчиллыг олгох тухай бичигтэй уриа лоозон гартаа барьсан байжээ. Жагсагчдын зарим нь АНУ-ын далбааг намируулж байсан бол зарим нь эсэргүүцлийн хөдөлгөөний албан бус сүлд дуу болсон “Хонконгийн алдар” хэмээх дууг дуулсан байна. 

Холбоотой мэдээ