БНХАУ-тай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-03 16:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Боловсролын сайд Чэнь Баошэньтай уулзлаа.

 

Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнд тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилга барьж өгч байгаад талархал илэрхийлэв.

Сайд нар цаашид хоёр орны их сургуулийн хамтарсан судалгаа хийх, багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын баг гаргаж, хамтран ажиллахаар тохиролцлоо гэж БСШУСЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ