Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-29 14:44:29

КАБУЛ. /Reuters/. Өнгөрсөн есдүгээр сард явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсуудыг дахин тоолох шаардлага үүссэн тул урьдчилсан дүнг зарлах хугацааг дахин хойшлуулж байна гэж Афганистаны Сонгуулийн хороо мэдэгджээ.


Таван жил тутам болдог ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани, Ерөнхий сайд Абдулла Абдулла тэргүүтэй 10 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн байна. Уг сонгуулийн урьдчилсан дүнг өнгөрсөн 10 дугаар танилцуулах ёстой байжээ.


Сонгуулийн хорооны мэдээлснээр, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэвтрүүлсэн био хэмжүүрт таних системд алдаа гарсан тул саналын хуудсуудыг дахин тоолох шаардлага үүссэн ажээ. 

Холбоотой мэдээ