Хамарын хийд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-29 14:21:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ИТХ-ын ээлжит бус 15 тавдугаар хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 28-нд боллоо.

Хурлаар Сайншанд сумын нутагт орших түүх соёлын үнэт дурсгал бүхий Хамарын хийд орчмын газар нутгийг орон нутгийн ард иргэдийн хүсэлтийг харгалзан дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн баталж, аймгийн ИТХ, БОАЖЯ-нд тус тус уламжлахаар шийдвэрлэв.

Энэ бүс нутагт Хятадын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК болон “Олон ихт баян” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсныг АМГТГ-аас өнгөрсөн наймдугаар сард цуцалсан байдаг. Хамарын хийд орчимд 200 гаруй жилийн тэртээ Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаа номоо бясалгаж хүн зонд сургаалиа айлдаж байсан юм.

Мөн аялагч жуулчид, мөргөлчид очих дуртай бурханы шашны үүх түүх, соёлын өвийг шингээсэн энергийн төв гэж нэрлэгддэг газар юм.

Холбоотой мэдээ