Цагдаагийн алба хаагчид түүхийн мэдлэгээ сорьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-28 10:03:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, түүхийн мэдлэгээрээ өрсөлдсөн байна.

“Би монгол хүн” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан эл үйл ажиллагааг хоёр үе шаттай зохион байгуулжээ. Нэгдүгээр үе болох "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" тэмцээнд цагдаагийн газрын нийт алба хаагчид  оролцсон байна. Ингээд эхний шатны түүхийн асуулт хариултын тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Өсөхбаяр түрүүлж, мэдлэг оюунаараа хамт олноо хошуучилжээ. Мөн тэмцээний хоёрдугаар үе болох "Даргатайгаа хамтдаа" уралдаанд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баатарзориг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинтөгөлдөр нар тэргүүлжээ. Түрүүлсэн алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

Тэмцээнд цагдаагийн газрын алба хаагчид монгол үндэсний дээл, хувцастай оролцсон бөгөөд нээлтийн үеэр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1сургуулийн сурагчид морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ