Д.Нямаагийн мэндэлсний 80 насны ойн нэрэмжит яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-25 18:05:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаагийн мэндэлсний 80 насны ойн нэрэмжит яруу найргийн наадам төрсөн нутагт нь боллоо. 

Түүний уугуул нутаг Дундговь аймгийн Өлзийт суманд болсон тус наадамд 20 орчим яруу найрагчид оролцсоноос Өлзийт сумын малчин Ц.Хүүхэнхүү түрүүлж "Тэмээт" цомын эзэн болж, яруу найрагч И.Оюун-Эрдэнэ, Х.Энхтөр, Ц.Ганхуяг нар удаах байруудыг эзэлжээ.
Яруу найргийн энэхүү наадмыг Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранзын нэрэмжит Өлзийт сумын Соёлын төв, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж, яруу найрагч Д.Нямаагийн хань үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсээс гадна тус сумын ЗДТГ, малчин С.Батбуян, сэтгүүлч Б.Батмөнх, "Тэмүүжин" студийн захирал Б.Золбоо нар ивээн тэтгэсэн байна.

Холбоотой мэдээ