Төрийн шинэ албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-25 15:22:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчигээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинэ албан хаагчид өнөөдөр тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад амжилт хүслээ.
Төрийн захиргааны дээрх байгууллагуудад ажиллаж буй  эдгээр төрийн албан хаагчид тангараг өргөхдөө төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа батлан илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ