Цэргийн төсвөөр дамжуулан “Умардын урсгал-2” төсөлд хориг тавихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-25 07:53:05

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын хий дамжуулах хоолой тавих “Умардын урсгал-2” төслийн эсрэг хориг арга хэмжээг АНУ-ын Конгресс 2020 оны үндэсний батлан хамгаалахын төсвийн тухай хуулийн төсөлд оруулахаар төлөвлөж байна гэж “Defense News” сонинд тус улсын Конгрессын Сенатын танхимын гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Жим Ришийн мэдээллээс иш татан уламжилжээ.


“Ийм алхам хийх болсон шалтгаан нь боломжуудын цонх хаагдсантай холбоотой. “Умардын урсгал-2” төслийн хийн хоолойн ихэнх хэсгийг аль хэдийнэ тавьчихсан” гэж Риш цохон хэлсэн байна. Сенатын гишүүний үзэж байгаагаар, хориг арга хэмжээ нь хий дамжуулах хоолой тавих ажилд оролцож буй барилгын компаниудад "хүнд" хохирол учруулах бөгөөд тэднийг ажлаа зогсооход хүргэнэ. Энэхүү алхам нь ОХУ-ыг төслөө хэрэгжүүлэх өөр арга зам хайхаас аргагүйд хүргэнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  


ОХУ-аас Европ руу хий дамжуулах шинэ хоолойн тавихыг АНУ-ын эрх баригчид эрс эсэргүүцэж байгаа юм. АНУ энэ мэтээр Оросынхоос хамаагүй үнэтэй шингэрүүлсэн хийгээ Европын зах зээлд нийлүүлэхийг оролдож байна гэж Орос, барууны олон шинжээч үзэж байгаа аж. 


Холбоотой мэдээ