“МИК”, “Инвескор”-ын хувьцааг багцаар арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-22 18:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 22-нд I, II, III ангиллын 36 ХК-ийн 250.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 556.858 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хасу-Мандал" (HSR+14.06%) болон "Женко тур бюро" ХК (JTB+13.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" (NEH-15.00%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD-10.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Багцын арилжаагаар Мик холдинг” (MIK) болон Инвескор ББСБ ХК (INV) хувьцаат компаниудын нийт 940.226 ширхэг үнэт цаасыг 5.249.969.600 төгрөгөөр арилжаалсан байна.

"TOP 20" индекс 0.06 хувиар буурч 18571.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.527.589.983.477.88 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ