ЕХ-ны эсрэг худалдааны мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зорьж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 10:06:05

ВАШИНГТОН. /Politico/. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Европын автомашинд татвар ногдуулаагүй байгаа энэ үед АНУ-ын засаг захиргаа Европын Холбооны /ЕХ/ эсрэг худалдааны мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжийг авч хэлэлцэж байна. 


АНУ-ын засаг захиргаа ЕХ-ны автомашины аж үйлдвэрийн эсрэг энэ сарын 14-нд арга хэмжээ авах юмуу энэ хугацааг хагас жилээр хойшлуулж магадгүй байсан юм. Тийнхүү импортын машин хийгээд сэлбэг хэрэгслийг үндэсний ашиг сонирхолд учруулж буй аюул гэж дахин үзэхгүй байгаа хэдий ч ЕХ-ны бараа бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээнд шалгаж эхлэх болоод байгаа тухай Politico” сонин мэдээлсэн байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчид ЕХ-нд нөлөө үзүүлэх хөшүүрэг болсон нөхцөл байдлыг үүсгэх юм” хэмээн эх сурвалж цохон тэмдэглэжээ.


"1974 оны худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйл заалтын хүрээнд явуулах мөрдөн шалгах ажиллагааг илүү өргөн хүрээтэй явуулж, илүү олон салбарыг хамруулах болно” хэмээн нийтлэлд дурджээ. 

Холбоотой мэдээ