Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-22 10:23:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

Ажлын хэсгийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, удирдамжийн хүрээнд ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ ахалж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын газар, хэлтсийн жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулах аж. Тэд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас хяналт шалгалтын ажлаа эхлүүллээ. Дараа нь Онцгой байдлын хэлтсийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн цэгийн үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалтыг үргэлжүүлэн явуулав.

Ажлын хэсэг маргааш үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ дүгнэлт өгөх юм байна.

 

Холбоотой мэдээ