Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Баянгол, Мандал суманд ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-20 17:00:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд Баянгол, Мандал суманд ажилласан байна.

Ажлын хэсгийнхэн сумдын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ аймгийн ИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэр, аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгчээ. Мөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тус сумдад хийсэн бүтээн байгуулалт, зарим төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг үзэж сонирхсон байна.  

Тус ажлын хэсэг Мандал сумын Нархан цэцэрлэг, 4-р сургууль, Сэлэнгэ Зүүнхараа”, Цант-ОрхонОНӨААТҮГ, Политехникийн коллеж, Ахмадын өргөө сувилал, Хэрх эрүүл мэндийн төв, Хэрх цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг, Мод боловсруулах үйлдвэр зэрэг газраар орж үйл ажиллагаатай нь танилцсан аж.

Ийнхүү шалгалтын дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, Мандал, Баянгол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэжээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаагаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын тэргүүлэгч Х.Даваахүү, Д.Пүрэвдорж, Б.Нарантуяа, О.Буянаа, Б.Цээпилдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд болон ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан П.Баярцэцэг, ажилтан Б.Батнасан, Л.Наранжаргал нар энэ сарын 14, 15-ны өдөр ажиллажээ.

Холбоотой мэдээ