Хүндийг өргөлтийн "Алтан туухай" тэмцээн ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-20 14:40:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүндийг өргөлтийн холбооны “Алтан од” шагналт, Монгол Улсын хошой “Алтан гадас одон”-т Монголын хүндийн өргөлтийн алдарт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит “Алтан туухай” тэмцээн 12 дугаар сарын 3-4-нд болно.


Огцом өргөлтийн төрлөөр зохион байгуулах тус тэмцээн Спортын төв ордны А зааланд болж, шилдгүүдээ тодруулна. Энэхүү тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран зохион байгуулах юм.

 

Ташрамд сонирхуулахад, Монголын хүндийг өргөлтийн шигшээ багаас “Токио 2020” олимпын наадамд хүчээ сорих дөрвөн эрх авах том зорилт тавьж байгаа аж. Шигшээ багийн тамирчид 2019 оны 12 дугаар сард Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.



Холбоотой мэдээ