120 айлын орон сууцны эхний 40 айл байрандаа орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-20 11:58:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ашиглалтад орсон 120 айлын орон сууцны эхний 40 айл шинэ байрандаа орлоо.  


Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолыг үндэслэн эхний 40 айлыг эрэмбэлэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр тус аймгийн Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа, ЗДТГ-ын дарга Д.Баттайван, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан, “Алтай” орон сууцны корпорацийн дарга Б.Дэлгэр болон холбогдох хүмүүс байрны түлхүүрийг гардуулж баяр хүргэлээ.

Эдгээр 40 айл нь орон сууцны нийт үнийн дүнгийн 30-аас дээш хувийг төлж ийнхүү эхний ээлжийн өрхөд хамрагдсан байна.

Харин дараагийн ээлжид орон сууцны үнийн дүнгийн 10-20 хувийг төлсөн иргэд хамрагдаж 11 дүгээр сарын 25-26-нд байрны түлхүүрээ гардах бол 5 жилд хувааж төлөх болон ипотекийн зээлд хамрагдах иргэдийг 11 дүгээр сарын 28-29-нд бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ