Оросын сөнөөгч онгоцнуудыг худалдан авахаас болгоомжлохыг урьдаас сануулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 13:40:38

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Египетийн эрх баригчдын Оросын “Су-35” сөнөөгч онгоцнуудыг худалдан авснаас үүдэн сөрөг үр дагаврууд гарч болзошгүйг АНУ Египетед анхааруулжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нарын Египетийн Батлан хамгаалах бөгөөд аж үйлдвэрийн сайд Мухаммед Закид илгээсэн захидалд дурджээ.


“Зэвсэглэл нийлүүлэх асуудлаар ОХУ-тай томоохон шинэ гэрээнүүдийг байгуулах нь цаашид энэ хүрээнд болон аюулгүй байдлын салбарт АНУ, Египет хоорондын гүйлгээнд хүндрэл учруулна.


Төрийн департаментын нэрээ дурдаагүй нэгэн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Египет, ОХУ гэрээ байгуулж болзошгүй байгаа нь АНУ-ын зүгээс Египетийн эрх баригчдад хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй аж. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Каирт айлчилж байгаа энэ үед М.Помпео, М.Эспер нар дээрх захидлыг илгээжээ. 


Египет Оросын Су-35-г худалдан авахаас татгалзана гэж найдаж байгаа тухай М.Помпео өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн юм. "Эдгээр системийг худалдан авсан тохиолдолд “CAATSA” буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай” хуулийн хүрээнд хориг арга хэмжээ авна гэдгээ бид тодорхой ойлгуулсан. Тэднийг ийм худалдан авалт хийхгүй байх шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээн тэрбээр тухайн үедээ мэдэгдэж байжээ.  

Холбоотой мэдээ