Баруун бүсийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих талаар мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-14 08:31:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Улс төрийн зөвлөх Жонатан Авис болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко нарыг энэ сарын 13-нд хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулсан юм. Мөн уулзалтаар талууд баруун бүсийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийнхний чадавхыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хил орчмын бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцов.


Энэ үеэр тус банкны Улс төрийн зөвлөх Жонатан Ависын Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар тодруулаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ оны зургаадугаар сард УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн талаар танилцуулав. Мөн УИХ-ын даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны 199 дүгээр захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын баг ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ