Багш Г.Өнөрсайханы "Эх хэлний товчоон" номын нээлт боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-14 10:41:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш АБТА Г.Өнөрсайханы "Эх хэлний товчоон" номын нээлт боллоо.

Г.Өнөрсайхан багш боловсролын байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд өөрийн хуримтлуулсан мэдлэг, арвин туршлагыг болон одоо хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрийн шинэчилсэн хөтөлбөрийн агуулгын хүрээнд эх, өгүүлбэр, үг зүй бүтээвэр уран зохиол, монгол бичгийн тулгуур гол онолуудыг номондоо баталж оруулсан байна. Тус ном нь ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж байгаа эх хэлний багш, бага боловсролын багш нар, төгсөх ангийн сурагчид, мэргэжлийн ангийн оюутнуудад уншин судлах хэрэглэгдэхүүн болж эх зохион бичих аргазүйд сургах төдийгүй монгол хэлний хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэх сурагчдад маш хэрэгтэй ном болсон гэдгийг нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн  БСУГ-ын Монгол хэлний судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, тус номыг ариутган шүүсэн О.Оюунтунгалаг хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ