2019 оны “Шилдэг чанарын менежер”-ээр Б.Баясгаланмөнх шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-13 21:26:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөс жил бүр аймгийн шилдэг чанарын менежерийг шалгаруулдаг уламжлал тогтоод 7 жил болж байна. 2019 оны “Шилдэг чанарын менежер”-ээр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал Анагаах ухааны доктор Б.Баясгаланмөнх шалгарчээ.

Тус сургууль нь Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Чанарын стандарт-Үр дүнд суурилсан боловсролыг дэмжин, цогц чадамж, нотолгоонд тулгуурласан, хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001-2015, байгаль орчны менежментийн ISO 14001-2015 стандартуудыг сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, мэдлэгт тулгуурласан, чадамжид суурилсан чанартай боловсролыг олгож байгаа аж.
Ингэснээр Эрдмийн зэрэг цолтой багшийн эзлэх хувь 15.6 хувь, төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын боловсон хүчний 90 гаруй хувийг ханган төгсөгчдийн ажил эрхлэлтийг 82 хувьд хүргэсэн байна. Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг боловсролын салбарт хэрэгжүүлсэн 2 дахь байгууллага болжээ.

Холбоотой мэдээ