Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-11-13 15:47:12

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул амжилттай хөөргөсөн тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац /CASIC/ мэдээлжээ.


"Зилинь-1" хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1А" /KZ-1A/ зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 11 цаг 40 минутад БНХАУ-ын баруун хойд нутагт орших Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас хөөргөсөн байна.


KZ-1A зөөгч пуужингийн хувьд 2017 оноос хойш дөрөв дэх удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм. Уг зөөгч пуужин нь хөнгөн ангилалд багтдаг бөгөөд ихэвчлэн жижиг хиймэл дагуулыг доод тойрог замд оруулах зориулалттай юм.


"Зилинь-1" хиймэл дагуулыг “Changguang Satellite Technology” компанийн мэргэжилтнүүд бүтээжээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, уг хиймэл дагуулыг "байгалийн нөөцийг олж тогтоох, хүрээлэн буй орчныг хамгаалахад болон газар тариалан, ойн аж ахуй эрхлэхэд зориулсан мэдээлэл" цуглуулах зорилгоор хөөргөсөн байна.


 


Холбоотой мэдээ