УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-13 10:56:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж, түүнд хоёр жил хорих ял оноов.  


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдаанаар, түүнд холбогдох дээрх төрлийн хоёр хэргийг хэлэлцсэн бөгөөд, эхний хэрэгт нь нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт нь найман сарын хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн байна. 


Д.Гантулга нь 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч дээрх хэрэгтэй холбогдуулан 2018 оны зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж, албан ёсоор хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн.

Холбоотой мэдээ