Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилын Батлан хамгаалахын шинэ сайд Нафтали Беннетт Газын зурвасаас 80 км-ийн радиуст орших суурингуудад 48 цагийн "онц байдал" тогтоожээ.
Засгийн газар эсвэл Батлан хамгаалахын сайдаас тусгайлан цуцлаагүй тохиолдолд “онц байдал” 48 цагийн турш хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж Израилын Батлан хамгаалах яам мэдээлжээ. "Едиот Ахронот" сонинд онцлон тэмдэглэснээр, онц байдал тогтоосон суурингуудын тоонд Иерусалим, Тель-Авив хот орсон байна.
Израилын Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь “Лалын жихад”-ын командлагч Бахи Абу аль-Атаг устгасны дараа тус зурвасын хилийн байдал ихээхэн хурцаджээ. Израилын энгийн иргэд болон цэргийнхний эсрэг үйлдсэн олон зуун халдлагын хариуцлагыг тохсон Бахи Абу аль-Атаг устгасны хариуд мягмар гарагийн өглөө Израилын нутаг дэвсгэр рүү Газын зурвасаас олон арван пуужин харвасан байна. Пуужингийн цохилтын түгшүүрийн дохиог Тель-Авив, Модиин, Холон, Ашкелон, Ришон ле-Цион зэрэг Израилийн өмнөд болон төвийн нутгийн томоохон хотуудад өгчээ.