Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Мягмар гарагийн өглөө Хонконгийн Коулун Тон дүүрэгт орших их сургуулийн ойролцоо зохион байгуулсан жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан гэж “RTHK” радиостанц мэдээлжээ.
Нүүрэндээ баг зүүсэн жагсагчид зам хаахыг оролдсоны дараа эмх замбараагүй байдал дэгдсэн байна.
Хонконгт даваа гарагт дахин эмх замбараагүй байдал дэгдсэнд оюутнууд голдуу оролцжээ. Тэд замын хөдөлгөөний саатуулахыг оролдон янз бүрийн дүүргүүдийн замуудыг хааж эхэлсэн байна. Эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор мягмар гарагт бараг бүх их сургуулиудын хичээлийг түр зогсоожээ. Түүнчлэн олон арван чиглэлд явж буй автобусны хөдөлгөөн саатаж, метроны хэд хэдэн станцууд хаагдсан байна.
Даваа гарагт дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр 60 гаруй хүн гэмтэж, шархадсан бөгөөд гэдсэндээ сумны шарх авсан 21 настай оюутнаас гадна бас нэг жагсагчийн биеийн байдал хүнд байгаа аж.