“Disney” компани онлайн үйлчилгээгээ эхлүүлж байна

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-11-12 11:33:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Walt Disney” компани 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “Disney+” онлайн үйлчилгээгээ эхлүүлж байгаагаа мэдээлжээ.


Уг үйлчилгээнд “Disney”, “Pixar”, “Marvel” болон “LucasFilm” студийн янз бүрийн он жилүүдэд бүтээсэн олон зуун киног, мөн энэхүү платформд зориулан бүтээсэн шинэ кинонууд болон цуврал кинонуудыг байрлуулна. Гэхдээ “Disney+” үйлчилгээг эхлээд зөвхөн АНУ, Канад, Нидерландад эхлүүлэх боловч дараа нь өөр хэд хэдэн оронд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Disney” компанийнхан шинэ үйлчилгээгээ хоёр жилийн дотор дэлхийн бүх томоохон бүс нутагт үзүүлэхээ амлажээ.


Онлайн кино театруудын дунд “Disney+”  гарч ирснээр “үзэгчдийн төлөөх жинхэнэ тэмцэл” эхэлнэ гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд шинэ үйлчилгээ нь “Netflix”, “Amazon Prime” болон саяхан нээгдсэн “Apple TV +” платформ гэх зэрэг зах зээлд тэргүүлэгчдийг “ялах” магадлалтай байна.


Холбоотой мэдээ